Халхын
цагаан сар
Цагаан сар малчин ардын нэн эртнээс уламжлалтай хамгийн
том баяр цэнгэл байлаа.Маний ард түмэн билгийн улирлын эхэн,хаврын тэргүүн
сарын шинийн нэгний өдрийг хүндэтгэн өргөн дэлгэр баяр ёслолтой тэмдэглэдэг
уламжлалтай байжээ.
Манжийн хаан монгол ноёдыг манжийн төрд үнэнч байгаа
эсэхийг танадан мэдэх ,ноёдыг өөртөө татаж идэвхитэй түшмэл хэвээр байлгахын
тулд шинэлэхийн жасаа бий болгож байсан юм.Тийм ч учраас шинэлэхийн жасааны
үеэр монгол ноёдод манжийн хуулийг ухуулж,үнэнч байхыг ятгаж,зарим нь зэрэг
хэргэм нэмэн шагнаж,үлэмж үнэтэй бэлэг өгч,пүнлүүний нь мөнгө,шинэ он цаг тооны
бичиг сэлтийг өгч нигүүлсэгч эзний дүр эсгэдэг байжээ.ХIХ зууны дунд үеэс эхлэн монгол ноёд шинэлэхийн жасаанд
очихоос татгалзаж байсан учир манжийн засгийн газраас монгол ноёдыг шинэлэхийн
жасаанд байнга ирж байхыг шаардаж байсан.
Малчин ард цагаан сарыг тэмдэглэхдээ эртнээс
бэлтгэсээрбитүүний оройноос эхлэн баяр цэнгэлээ хийдэг.Шинэ жил эхлэхийн урд
орой,өөрөөр хэлбэл хуучин оны хамгийн сүүлыийн оройг үдэж байгаа ёслолыг битүүн
гэж нэрлэжээ.Энэ оройн хүндэтгэлийн идээ зоогийг битүүлэг гэж нэрлэн айлаас
ирсэн битүүлгийн дээжнээс тэдний тавганд дүүргэж өгдөг.Нэг хотонд байгаа айлын
тоогоор ингэж битүүлэг солилцдогоос гадна айл болгон өөрсдөө битүүлгэнээсээ идэцгээн
найр цэнгэл болдог.Битүүлгэнд бууз жигнэж,банш чимхэж идэцгээдэг.Битүүний оройн
хийдэг банш зочлолын хоол унд,дэг ёс нутаг бүрд арай ондоо юм.Тухайлбал:Халхын
баруун нутагт торгууд ,өөлд, урианхайд (Үхрийн дунд) “Чөмөг хугалах”заншил түгээмэл байжээ.Энэ нь үхрийн дунд
чөмгийг махтай нь чанаж битүүний орой нэг хотныхон хамгийн ахмад айлдаа цугларч
махнаас нь амсаад дараа нь шулмын чөмөгний яс хугалах тусгай зан үйлтэй
ажээ.Халхын төв хэсэгт битүүний орой үхрийн толгойг ялз чананж духыг тавагт
хийж айлуудад түгээдэг заншил бий.Үүнийг “Дух гүйлгэх” гэж нэрийддэг.Энэ талаар
судлаачдын бүтээлд орсрн зүйл мэр сэр бий.Энэ заншил нь Өвөрхангай,Архангайн
ихэнх ,Булганы сумдад түгээмэл ажээ.Ихэнх нутагт хонины толгойг эрүүтэй нь битүү
чанаж бурхан тахилдаа,ууц тэргүүтэй бусал махан шүүс,цагаан идээнээс
хурууд,хураасан тос,мөн боов зэрэг амттанг бэлтгэж засдаг.Битүүний орой хийдэг
эдгээр зан үйл нь гарч буй шинэ онтойгоо агуулга хэлбэрийн хувьд ижилсүүлэн
битүү байснаа нээгдэж буйг дүрсэлсэн бололтой.Харин торгуудын битүүнд чөмөг
таших нь Лхам бурхан гэгч хүнд сайн сайхныг авчрах гэж шинийн нэгний яаэрч явах
гэтэл шулам саад хийж тэмцэлдэхэд Лхамын хүлгийн хөлийг гэмтээсэн гэж шулмын
унааныхыг хугалж бйг мэтээр ярьдаг домогтой юм.Өмнө нь өгүүлсэн гэр дээр
тавьдаг цас,аргал, өвс зэрэг нь Лхамын хүлгийн ундаа гэж үздэг байжээ.Битүүнд
битүү мах задалж (Гургалдай чөмөг) идэх заншил нь ардын зан үйлд нэлээд
эртний уламжлалтай билээ.Шинийн нэгний өглөө эрт тэр жилийн анхны шинэ
цай чанасны дараа эхнэр нөхөр хоёр хонины битүү толгой хуйхлан , чанасан
толгойны эрүүг заадаг заншил байжээ.Ингэж заахдаа эрүүнээс авгай нь нөхөр нь
толгойноос татаж
Бүх юм
дэлгэрлээ
Битүү юм
нээгдлээ
Буур жил
гарлаа
Ботгон жил
орлоо
Гэж хэлээд толгойнй хошуунд шар тос түрхээд уураг, сүүл,
шагайт чөмөгтөй нь бурхандаа тавьдаг байжээ.Иймээс эрүү толгой заасан эхнэр ,
нөхөр хоёр нэг хүн шиг нэг амьтай хэмээн цагаан сараар хоорондоо золгодоггүй
ёстой.Ер нь манай ардын заншил цагаан сар тэмдэглэхэд шинийг нэгнийг маш бэлгэ
дэмбэрэлтэй өдөр гэдэг.Энэ өдөр хүмүүс хийморио сэргээж буй зан үйл
зүгээгаргах,дарцаг хийсгэх,арагт дүүрэн аргал түүх,утас ээрэх,тоглоом
наадгайн зүйл зэрэг нь бүгд бэлэгтэй зан
үйлийг хийдэг байжээ.Шинийн нэгний өглөө ирж буй шинэ оны байдлыг элдэв зүйлээр
шинжихийг оролож байжээ.Тухайлбол шинийн нэгний өглөө эхнэр хүн юуны өснө
үүлний өнгө, малын хэвтэж буй шинж байдлыг ажиглан өнтэй өвөл болох эсэх,өвс
ногоо хэр гарах ,хур чийг аль хэр буух зэргийг таасаглахыг оролддог
байжээ.Цагаан сарын шинийг нэгний өглөө ийнхүү эртлэн босоцгоож шинэ дээлээ
өмсөн овоондоо мөргөхөөр идээ цайтай
очицгоодог байжээ.Овоон дээр очин цай илдээнээсээ дээжлэн мөргөхмйг мөрийн
сүлд,эзэн сүлдэнд мөргөх,овоонд мөргөх гэж янз янзаар хэлдэг.Шинийн нэгний
өглөө эзэн сүлдэнд мөргөхөд эхнэр хүн ховхр очдог байжээ.
Эзэн сүлдэнд цай,цагаан идээнээсээ дээжлэн маргайгаа аван
дөрвөн талд нь тойрон мөргөцгөөж гэртээ ирцгээдэг ажээ.Зарим нутагт ирэнгүүтээ
гэрээсээ нэгэн нялх хурга гаргаж хонио цагаалуулж тэр хургаараа хуц тавьдаг уламжлал
ч бас байжээ.Шинийн нэгэнд гийнхүү хонио цагаалуулсаны дараа тэр хотын хамгийн
ахмад айлдаа шинийн цайны дээж идээьэй
тавагтай ирцгээж ахмад хүнийхээ тохой доороос түшисхийж хоёр гарын алгыг өөд
харуулан хадаг барин мэхэсхийн золгоод дараа нь сууж лагшин тань амар байна уу?
Гээд гаанс хөөргөө солилцон мэндэлнэ.Ингэж шинэлэхдээ урдаар аав ээждээ үр
хүүхэд дүү нар нь хүндэтгэн хадаг барин
золгоход нь урт настай ,удаан жаргалтай яваарай гэж хэлээд духан дээр нь үнэрлэж
хүүхдүүддээ тааламжтайгаар ёслол үйлддэг.Тийнхүү золгосны дараа ахмадаасаа
эхлэн идээнээсээ амсан хоол идэцгээж настайчуул бага зэрэг шимийн архи тогтоож
,дөч хүртэлх насны хүмүүс зөвхөн уруул хүргэг ёсолдог байжээ.Шинийн нэгний
цай хоол зооглосны дараа билгэ дэмбэрлээ
бодож айл болгонд хорол тоглодог.Энэ тоглоомыг халхйн өмнөд нутагт
“Баясгалан”,”Амар баясгалан” төв хэсэгт “Зэндмэнь”нийт халхчууд “Хорол” гэж
нэрлэн наадацгаадаг.”Хорол” эртний монголчуудын жарны системийн цаг тооллын
амьтан дээр нутаг бүр өөрийн эрхэмлэсэн дөрвөн,арван хоёр зүйлийн эрдэнийг нэмж
тус бүр дөрөв дөрвөөр гүйцэлдүүлдэг.Тэгэхдээ уул тоглоомыг амьтан эрднийн зүйл
ч жижигхэн хулс модон дээр сийлэн нийтдээ жар байхаар тааруулахдаа гахай ,
нохой хоёрыг тус бүр хоёроор,үлдсэнийг дөрөт дөрвөөр хийдэг.Хорол тоглоомоор тоглохдоотоглох
хүндээ тэгшээр оногдохоор тааруулж гэр бааьдаг.Жишээ нь дөрвөн хүн тоглох бол
жаран модоо хүндээ хуваан тав таван модоор арван таван гэр барьж,нэг хүнд таван
гэр ноогдоно.Гэрээ бариад хамгийн эхэлж ,найр ахаасаа наадам дүүгээсээ гээд
хамгийн бага нь эхлэн авдаг.Ингэж авахыг “сөхнө” гэж нэрлэдэг.Хорол тоглоомоор
тэгш тоотой хүмүүс тогловол талцаж,сондгой болбол “тархий барина” гэж ганц
ганцаараа тоглодог.Хорол тоглоомын дөрвөн эрдэнийн зүйл
утас,өлзий,дун,гал,эрдэнэ,хорол ордрг.Арван хоёр жилийн амьтанд хамгийн доор нь
гахай,хамгийн дээр нь хулгана,түүний дараа утас болон үлдсэн гурван эрдэнийн
зүйл ордог.Халхын төв нутагт дөрвөн эрдэнийн зүйлд Хангарьд зэрэг хүчтэн мөн
хагас хас тэсдгийг оруулсан байдаг.Хорол тоглоомоор хэн олон гэр барьсан нь
хождог.Цагаан сарын эхний өдөр настайчуудтайгаа,дараагийн өдөр голдуу ахмад
эгчмэд эмэгтэйчүүдтэйгээ,шинийн гурванд төрөл төрөгсөд,холын
садангуудтай,цаашдаа дотно нөхөдтөйгөө гэхчлэн золгон наргицгаадаг.Шинэдээр том
хүмүүс хорол,шатар үүчүүр,шагайгаар аз хийморио үзэн дөрвөн бэрхээ орхихоос
эхлэн олон янзаар тоглодог ажээ.
Захчины
цагаан сар
Захчин айлууд зул сараас идшээ бэлтгэж авахдаа ууц
,өвчүү,харцага, энэ бүгдийг тусгайлан хадгалж, цагаан сараар бурхныхаа өмнө
тавьдаг заншилтай байжээ. Тэгээд өвлийн
адаг сарийн сүүлээр буюу цагаалга хийхээс гурав хоногийн өмнө гэрийнхээ урд
холгүйхэн довцог газар дээр чулуу шавраар овоогоо босгоно. Тэр овоон дэрээ
салаатай ацтай бургас хатгаад буур, азарга, хуц. Тахийн шилэн дэх зөв талийн ноосыг авч таван өнгийн утас,
заламын хамт тэр бургасныхаа оройд уядаг.Гучны орой гол төлөв шагайгаар алаг
мулхий өрж, шогоор цохих, морь уралдуулах, шагай харвах, гартаа байгаа
шайгаагаа тавлцах, шагай авах,(шүүрэх), мөн шатар, далуу хорол, үүчүүр тоглор бас хуурдаж
товшуурддог байсан ажээ. Захчинд шинийн нэгнийг цагаан өдөр гэж нэрлэдэг.Цагаан
өдрийн өглөө уулын оройд нар цохиж байхад цацал өргөж гурван эрэгтэй хүн цацлын
идээ, цайны нийлүүлсэн дээж, идээ боов
зэргийг гэрийн галын хамт авч овоонд хүрч юуны түрүүнд овоон дээр бургасны
хажуу урдхан дөрвөн өндөр, шагайт чөмгөө наран зүг зөв харуулан тавиад “Алтайд
хиншүү өргөх” гэж шатаадаг.Тэгээд ирсэн хүмүүс овоогоо гурван удаа тойроод
тэдний тэргүүнд яваа гурван хүны хоёр нь арван гурван нүдтэй сацлаар цайныхаа
дээр өргөж, махаа цацахад, нэг нь:
Буурал жил гарлаа
Ботгон жил орлоо
Найм найман хадууд
Гучин гурван хурмаст
Долоон бурхан
Нэрийг нь мэдэхгүй
Нийтээрээ!
Цолыг нь мэдэхгүй цугаараа зооглогтун! гэж ерөөдөг байжээ. Овоогоо ингэж тойрохдоо хүмүүс
ахмадаа даган овооны дөрвөн зүгээс малгагүй гурвантаа мөргөсныхаа дараа овооны
хойд талд ширдэг дэвсэж түүн дэрээ хот айлын хамгийн настай хүнээ суулгадаг
бусад нь золгодог.Ахмад хун нь сууж, дүү нь ирж баруун өвдгөө нуглаад:
“Бяруу булчинтай, даага далантай, тарган сайхан өвөлжив
үү?”гэж мэнд асууж золгодог.Ингэж золгосны дараа цацалд ирсэн бүх хүмүүст
цацалаас үлдсэн мах, цай, идээ, будааг “Алтайн хишиг” хэмээн бүх хүмүүст
амсуулдаг байсан.Мөн овоо тойрон мөргөсний дараа овооны хажууд гурван давхар
чулуу тавиад, дээр нь сан тавиад хормойгоо дэвсэж, малгайгаа зүүн хойд зүг
харан гурван удаа хийморь сүлдээ мөргөдөг нэгэн сонин заншил мөрдөгдсөөр
иржээ.Овооны цацал дууссаны дараа хүмүүс гэрээ эргэж ирээд эзэн нь
хүүхдүүдтэйгээ золгох бөгөөд харин эхнэр нөхөр хоёр нэг үе болсон учир золгодоггүй, золгох тохиолдолд дундаа
цайны уут, цохиур тавиж золгох ёстой гэдэг.Бас ганц хүн байвал тэр хүн
цагаан халзан малгайтайгаа золгодог гэж ярьдаг.Тэр бүлгийн хүмүүс хоорондоо
золгосний дараа бүгд цагаа амсах ба төрлийн ахлагч гурил нухаад гэрт байгаа
хүмүүст нар зөв тойруулж өгдөг.Үлдсэн гурилаа дээр нь цай хийгээд ахлагч өөрөө
уудаг ёстой. Цагааны өглөө, төрлийн ахмад айлдаа эхлээд зоог шүүс оруулж ахмад
хүний гэрт ууц, толгой, шагайт чөмөг тавих ба төрөл холдох тусмаа
харцага,хаатай орох, бас хадам аав, дүү нараар орохдоо өвчүүтэй, шагайт
чөмөгтэй, эсвэл бяслаг, нэг сангирцаг тос, мөн найман еэвэн боов тавьдаг нарийн
горим журамтай байжээ. Цагааны орой шагай, хорол, хөзөр, шатар, үүчүүр далуу
тоглохын зэрэгцээ бас дал шавдах(сэтлэх), шагай чөмөг татаж нааддаг.”Хэвтмэл хөх түүх
сэргээх”: Захчин хошуунд цагаан сараас өмгө хэвтмэл хөх түүх
сэргээх хэмээн нэрлэж ирсэн засаг захиргааны утгатай нэгэн ёслол болж өнгөрдөг
байжээ.
Бусдаас түрүүлж шинэлбэл энэ нэгэн жилдээ хүнээс илүү
өөдрөг явна гэж үздэг
Билгийн улирлийн нэг сарыг цагаан сар гэнэ.Цагаан сар бол
арван хоёр сарын дотроо туйлын муу, хар сар болохоор хүмүүс жилийн эхэнд
бэлгэтэй гэж цагаан сар гэж нэрлэх болсон гэнэ.Цагаан сарын шинийн нэгэн бол
360 өдрийн дотроо хамгийн хар өдөр гэнэ.Иймээс хүмүүс шинийн нэгэнд заавал
бэлгэтэй сайн үг хэлж дээд хүмүүсийнхээ ерөөл магтаалыг нь сонсч байдаг.Энэ
өдөр хэрүүл шугиан хийхгүй баяртай явна. Аль сайнаа идэж, ямарч ажил үл
хийнэ.Шинийн нэгэнд бусдаас өмнө шинэлэхээр чармайдаг.Ёсондоо бол үүр гэгээрхэд
шинилдэг. Учир нь тэнгэрт морьдсон бурхад шөнө дундын үед тэнгэр нартай хамт
шинэлээд ертөнцөд буун ирж ертөнцийн хүмүүстэй хамт шинилдэг аж.Зарим хүмүүс
бүр шөгөөр тахиа дуугармагц шинэлдэг.Бусдаас түрүүлж шинилбэл энэ нэгэн жилдээ
бусдаас илүү өөдрөг явна гэж үздэг байна.Хуучин жилийн тэнгэрийг
тахина.Тэнгэрийн овоо гэж тусгайлан тэнгэр тахихаар бэлтгэсэн шороон овоо
байдаг.Энэ овоог заавал шорой дамнаж авчирч босгодог бөгөөд арай өндөр
болгоно.Ингэж шороо дамнан овоо босгож байгаа нь тэнгэр бурхныг хүндэтгэж,
өөрийн хүч хөлсөө урсгаж байна гэсэн утгатай юм. Хуучин жилийн тэнгэртээ
мөргөсний дараа, шинэ тэнгэртээ мөргөнө.Үүнийг шинэ жилийн тэнгэртэй шинэлж
байна гэж үздэг.Тэнгэр нар хулгана цагт шинэлнэ гэнэ. Тэнгэр гар шинилж дуусний
дараа доор орчлонд элч томилж зарлиг буулган шинлүүлдэг.Тэр элч нь тэнгэрийн
зарлигыг аваад бар цагийн эхээр ертөнцөд хүрч ирдэг гэж хуучдын үгэнд
байна.Ертөнцийн хүмүүс галаар тэнгэрийн элчийг угтан тулгачлах гэж барс цагийн
эхээр хүрээн дундаа гал ноцооно.Тэгээд хүж зул шатааж, гэрийн эзэн нь цомон
дотроо архи хийж дээш сацаж, тэнгэр бурхнаас өршөөл ивгээл гуйдаг. Энэ үед бүх
гэрийн үдэлсэн залуу бүгд хүрээ дундаа гадагш харж мөргөнө.Энэ нь ла сарын
23-нд тэнгэр дээр шинэлхээр явсан бурхан сахиусаа угтан авч, бурхан сахиусдаа
шинэ жилийн золголт хийж байх вм гэнэ. Тэгсний хойно гэртээ орж хоовонтой
галдаа тостой аму, хүж, чавга, боов аль амттанаа өргөж мөргөж дуудна. Галдаа
мөргөсний хойно тахиж байгаа бурхандаа хүж зул жимс боов өргөж бүгдэрээ
мөргөнө. Бурханд мөргөж дуусвал гэрийн ахмад нар ба эгч зэрэг ах хүмүүстэй
золгоно. Дээд хүмүүс нь аль бэлгэтэй үгээр ерөөсны хойно хүср гарын алгаа
дэлгээд “Дэшээ дэшээ” гэвэл мөргөж байсан хүмүүс нь босож хоёр гарын алган дээр
нь өөрийнхөө хоёр гараа хөмөрч “Сайн шинэлэв үү?” гэж асууна. Хариуд нь “сайн,
сайн” гэж хэлээд “ Зоос адил бөх яв” гэж ерөөж бэлтгэж тавьсан зоосоо шагнана.
Зоосыг авсны дараа бас мөргөнө.Үүнийг “шинэ жилийн жилийн золголт” буюу “шинэлж
байна” гэдэг.Гар гарсныхаа сүүлээр айлынхаа хамаг өндөр настанд очиж золгон
ерөөлийг нь хишиг (коос буюу )
хүргэцгээдэг. Цагаан сарын золголтонд очсон хүмүүсийг очсон хүмүүсийг хоосон
гаргахгүй гэж цай, архи уулгаж бяцхан хүүхдэд нь чихэр боов бариулав.Цагаан
сарын шинийн нэгэнд хүрээнээсээ гархаас өмнө мөр гаргах гэж их ажил байдаг. Мөр
гаргах гэж хишиг буянтай зүгтээ гарч нэг вм авч гэрлүүгээ орж ирнэ.Ус дамнаж
ирсэн ч болно. Хуучдын үгэнд шинийн нэгэндээ ингэж сайн зүг мөр гаргавал нэг
жилдээ хаашаа гарав өөдрөг болно гэнэ.Цагаан сарын шинийн нэгний бүх л өдрийг
шинжиж шинэ нэг жил амар болохыг үздэг. Жишээлбэл: Үүр гэгээрхэд үүлгүй сайхан бол жирэмсэн эмэгтэй мэнд сайхан хөнгөжив, нар
гарах үед тэнгэр дулаан бөгөөд тунгалаг нэг настай хүүхдэд сайн болох, үдийн
үед өдөр тунгалаг байвал дунд насны хүнд сайн гэх үүлтэй буюу эсхүл цас орвол
дайг дажин гарах буюу алба гааль хүндлэх, дунд насны хүмүүст зовлон болдог гэх мэтээр нар унатал шигжиж бэлгэ
тэмдэг болгон тайлбарладаг. Шинийн нэгээд хүн нэг бүр хийморь хийсгэнэ гэж
цаасаар морь хийгээд хээр талд аваачиж нисгэнэ. Ингэвэл нэг жилдээ хийморьтой
сайн явна гэж үздэг.Шинийн нэгэнд зассан ширээгээ нэг өдөр хүндэлж болохгүй,
хүн орж ирвэл бэлэн суулгадаг. Шинийн нэгэнд хүнтэй хэрэлдэж болохгүй, хүнд
харигдахыг нэн хэрсүүлнэ.Юм хумаа хагалж эвдэхийг онц цээрлэнэ.Энэ өдөр аль шинэ
хувцасаа өмсөж явна.Эдгээр нь бүр нэг жил эсэн мэнд баян чинээлгийг бэлгэгдсэн
явдал болно.Цагаан сарын шинийн хоёрт: ажил үүсгэнэ гэж эмэгтэйчүүд нь үйл
утсаа эхэлж, ул цаавгаа өөлж тавина. Эрэгтэйчүүд нь адуу малдаа явж, түлээ
аргалаа оруулна.Бичгийн хүн бичгээ эхэлнэ. Шинэ бэр буулгасан айлд бол хүү
бэрээ ажлаас гаргаж төрөл саданд золгуулна.Гадагш айлаар тойрох хүн бүр шинийн
хоёрноос эхэлдэг. Шинийн гуравныг ангархай өдөр гэж гадагш гаргадаггүй. Гэртээ
сууцгаадаг. Бэлгээ бодож битүү будаа хэмээн банш иднэ.Энэ нь ангархайг эвдэж
битүүрүүлж байна гэнэ. Шинийн таван.Энэ өдөр бол шинийн гурвантай адил ангархай
өдөр болно. :Гэхдээ жилийн ангархай гэж шинийн гурванаас илүү хүндэтгэж
цээрлэдэг.Ажил үүсгэхгүй бас банш иднэ.Шинийн долоон.Энэ өдрийг хүний өдөр гэдэг.Шинийн
нэгнээс арван хүртэлх өдөр бүгдийг тогтсон юманд харьяалуулж хэлдэг. Жишээлбэл:
Шинийн нэгнийг тахианы өдөр гэдэг. Тахиа нэг өдөр нэг төрдөг тул тэгж хэлдэг
гэнэ. Шинийн хоёрныг нугасны өдөр гэдэг.Нугас бол хоёр өдөрт нэг төрдөг.Шинийн
гуравныг нохойн өдөр гэдэг.Нохой бол гурван сар болоод нэг төрдөг гэнэ.Шинийн
дөрвөнийг муурын өдөр гэдэг гэнэ.Муур нь дөрвөн сар болоод нэг төрдөг
гэнэ.Шинийн тавныг гахай өдөр гэдэг.Шинийн зургааныг хонины өдөр гэдэг.Шиниийн
долоон бол хонины хүний өдөр.Шинийн найман бол морины өдөр. Шинийн есөн бол
ногооны өдөр.Арван бол жимсний өдөр гэх мэтээр нэрлэдэг.Шинийн долооныг
бэлгэдэжсайныг идэж ууна.Энэ өдөр гадагш гарахгүй.”Долоонд гарч болохгүй,
найманд орж болохгүй гэсэн үг байдаг.Шинийн найманы үдэш, од тодорч харагдах
үед тахина.Энэ өдөр тэнгэрийн одон эзэн лай (орчлонг эзлэгч 28 одны хаан од нь ) орчлонд бууж ирдэг гэнэ.Орчлонгийн хүн бүр нэг одтой
.Иймээс бүх ордны эзэн одыг тахивал өөр өөрийн одыг тахисантай тэнцэж нэг жилдээ сайн явна гэдэг.Цагаан сарын арваныг
хар өдөр гэдэг.Энэ нь арван хар нүгэлтэй зэрэгцүүлж хэлсэн үг болно.Энээ өдөр
буян үйлдэх хэрэгтэй.Энэ өдөр үйлдсэн буян энгийн үетэй таарахгүй.Хол илүү
үрждэггэнэ.Хэрвээ нүгэл үйлдвэл нүглийн үр нь мөн энгийн өдрөөс илүү нэмэгддэг
гэнэ.Энэ өдөр заавал будаа иднэ.Олонхдоо хорын эсрэг гэж цагаан будааг
эрхэмлэдэг.Хурууд өрөм ба шар тостой хөлдөөсөн будаа хагалж хүүхдүүддээ түгээж
өгдөг.Цагаан сарын арван гурван.Энэ өдөр ямар чухал бачим хэрэг болж байсан ч
гэрээсээ гарахгүй бол сайн.Ууланд бүтээлэг хийсэн даяанчийн үг ярьсан өдөр
гэнэ.Ууланд ном суусан даяанч гурван жилийн жар хоног ном бясалгаж нэг ч үг
дуугардаггүй.Зөвхөн цагаан сарын арван гурванд дуугардаг гэнэ.Иймээс энэ өдөр
буян ном үйлдвэл сйан гэдэг.Сүм хийднд бол цагаан сарын шинийн нэгэнд өглөө золголтын
хурал хурж дотроо золголт хийдэг.Ойр орчмын ард ч тэр үед сүмд хүрч бурханд
мөргөж лам нартай золгодог.Лам нарын төрөл садан нь заавал очиж
золгодог.Золголтын хүмүүст лам нараас рашаан буюу адис хэмээн боов боорцог
шагнадаг.Шинийн наймнаас арван таван болтол цагаан сарын ерөөлийн хурал
хурж олон мөргөлчид өглөгийн эзэд
цуглардаг.Цагаан сарын арван таванд сүм хийд болгонд цам харайдаг.Цагаан сарын
арван таван.Хурмаст тэнгэр энэ өдөр орчлонгийн хүмүүсийн нэг жилийн зарж
хэрэглэх эд хогшил, идэх өмсөх юмсыг дорогш дээш өгдөг гэж харчууд гэгээ орхын
үед , хүрээний дундаа үнсээр будаан зоорь хийж нэлээд хэдийг зурж, дотор нь
таван тарийны үрийг тус тусд нь булж
тавина.Нар гарах үед болсон үрээ гаргаж аваад , тарих тарианы үр дотор хольж
зуурч, дүүрэн будаа олохыг бэлгэддэг.Энэ өдөх сүм хийдэд жинсрэг цутгах хурал болно.Жинсрэгийн хуралд
өглөө эртнээс эхлэн ойр орчмын мөргөлчин цугларч залбиран суугаад гай барцад нь
арилж өөд эерэг явахаа залбиран даатгадаг.
Буриадын
зон олны цагаан сар
Буриад зон олон цагаан сарыг монгол туургатны нэгэн адил
билгийн улирлын шинэ он гарсны баяр , нэг нас
нэмсэний баяр болгож ёслон баярлаж ирсэн түүхтэй.Уг нь мал сүрэг хүч
таргаан борэн авч, идээ цагаа дэлгэрч, айл хотлоороо намаржаалж, сөлтөй сайхан
бэлчээрт буусан намар цагт ёслон баярладаг байсныг хаврын тарчиг цагт зориуд
шилжүүлж хаврын хахир хар өдрийг цагаан сар болгон сольж буй бэлгэдлээр Чингис хааны хаан ширээнд
заларсан өдрийг сонгон авч сагаалга(цагаалга) хийдэг болсон гэдэг домогтой.Буриад айл ялангуяа самгад
нь цагаалганд хэрэглэх цагаан идээ, мойлтой өрөм, тос цөцгий,нэрмэлийн охийг
намар цагт сэт сэтхэн бэлтгэж базаана.Цагаалга ойртоход гэр орн, хашаа хороогоо
цэвэрлэх, залуучууд тарган сайхан морио барьж дэлийг засан сойх , хүүхэд
багачуудад шинэ дээл гутал оёх, битүүлэх шинэлэх ёс нь даяар Монголын зан
үйлтэй ерөнхийдөө адил боловч зарим нэгэн өчүүхэн ялга бийг доор өгүүлсүгэй.
Шинийн нэгний өглөө “Балдан лхам бурхан хоёр халзан
луусаан хөлөглөн, хорвоо ертөнцийг хоромохн үуур эргэхдээн хэрэв хүн босоогүй
байвал үхсэнд тоолоод өнгөрдөг тул үхэгсдийн тоонд тоолуулахгүйн тулд “гэрийн
хүмүүс хөгшин залуугүй бүгд үүр цүүрээр босно.Гэрийн эзэгтэй цайгаа чанаж
бурхандаа зул хүжээ өргөсний дараа гэрийн гадаа аргал зомголоор бяцхан гал
түлж, түүнд арц хүж унгатган тос цөцгий өргөж хиншүү гаргаж лусыг тахина.Энэ
үед залуус хүүхдүүд гоё хувцасаа өмсөж морион эмээллэж зүг чигээн гаргана.Эргэж
орж ирээд эцэг эхтэйгээ золгоод цагаална.Эрэгтэйчүүд болзсон газарт түрүүлэн цугларч, нутаг голынхоо хамгийн
ахмад баавайнд очиж тэднийд золгосноор цагаалга нь эхэлнэ.Айлд нь насны
эрэмбээр дараалан орж бурханд мөргөсний дараа гэрийн хүмүүстэй мөн насны
эрэмбээр золгож, мөн насны эрэмээр сууна.Эрэгтэйчүүд өөр хоорондоо баруун
сугандаа маргайгаа өмсөж золгоно.Цагаалж суухдаа малгай огт өмсөхгүй.Ер нь
Буриадууд ёслолын чанартай аливаа зан үйлийг гүйцэтгэх үед малгайгаа
авамтгай.Жирэмсэн эмэгтэй хүнтэй золгохгүй.Жирэмсэн эмэгтэй хүнтэй
золгохгүй.Мөэ эхнэр нөхөр хоёр золгодоггүй.Настан буурлууд өөрсдийн үр хүүхэд,
ач зээ нарыг үнсэхээс биш золгохоор ирсэн бүх хүнийг үнсэхгүй.Битүүлгэнд заавал
ууц тавихгүй.Зарим айл өвчүүгүй ч мах,
сээр, дал, хавирга, шаант чанаж тавьдаг юм.Гэрийн эзэгтэй зочдод цай аягалж,
дараа нь “таваг баригты” гэж хэлэхээс нааш хэн ч гар хүрэхгүй.Эхлээд хамгийн
дээр суугаа хүн дороо зэрэгцэн суугаа хоёр алгыг нь дэлгэн “таваг бариннта”
доор суугаа хүн мөн алгаа дэлгэж “Та барийта гэнэ.Дээр суугаа хүн цагаан
идээний бяцхан тос өрөмн й зүйл авч галд өргөсний дараа идээнээс ам
хүрнэ.Эмэгтэйцүүд нь эрэгтэйчүүдээс доош залган , эсвэл зүүн талаар нь эгнэн
сууна.Тэд нар мөн дээрх ёсоор цагаална.
Битүүлгэний махны дэргэд чихэрлэж агшаасан цагаан будааг аарцтай хольсон
том савтай жинхэнэ “цагаалаг” тавиастай байна.Түүнээс бүгдээр заавал иднэ.Архи
нанчид барих явцад цагаалгачин хүмүүс гэрийн эзэн Баавайтай “Даага далантай
бяруу булчинтай “ онд мэнд сайхан орсон тухай , цаг агаарын байдал, тухайн
жилийн ан, аз омгийн тухай хөөрөлдөж инээд наргийн өрнөнө.Цагаалгачид хоймортоо
тухлан суугаа буурал баавайг “манайд морилон очиж цагаалхыг” урина.Зарим нутаг
буурал баавай золгоххор ирсэн хүгий өөрийн ялгалгүй товч “тайлан тавиулж”
өнгөрч байгаа жилд нь чи тэгж тэгж , тийм сайхан зүйлийг бүтээлээ.Харин тийм
тийм бүтэл муутай явдал гаргалаа.Энэ жил чи түүнийгээ лав засах биз” гэх зэргээр
аядуу зөөлөн үгээр сургамжилдаг сайхан заншил бий.Зарим нутагт залуучууд
хийморио сэргээх гэж унаж яваа мориороо ойрхон газарт ухасхийлгэн тарлах ч
явдал бий.Буриад зон цагаан сарын баярыг хоёр л өдөрт багтааж, ёсолдог
уламжлалтай бөгөөд одоогийнх шиг олон хоног хавтгай зугаалга болгож байгаагүй
юм.
Мянгадын цагаалах ёсон
Мянгад ардын нэн эртнээс уламжлалтай гол цэнгэлийн нэг
бол цагаан сар билээ.Өвлийн сүүлч сарын 28-нд цагаан сарын мах шүүсэнд зориулан
нэг хонь төхөөрч 29-нд уг хонины
хуйхалсан битүү толгойг хүзүүний хмт чанаж бурхан шүтээний өмнө тавьдаг ёстой
байв.29-ний өдөр “Тортог гөвөх”-дөө өрхөө авч, гэрийн бүх тавилгаа бүтээж
байгаад тулганд их гал түлхэд галын утаатай хамн бүх тоос тортог дээш тооноор
хөөрөн гардаг.Гучны үдэш гэрийн гадуур болон хот бууцанд цэвэрлэгээ хийж
дуусгаад гэрийн эзэгтэй тогооны хуучин арчуур. Бариул угаалтуураа өөрийн муу
зүгт хот бууцнаасаа холхон хаяж , шинийн нэгний өглөө тэр бүхнээ шинэчилдэг.Бурхан болон даян дээрхид тус бүр
нэг нэг таваг идээ зэхэх бөгөөд хотны айлын тоогоор санзай боов бүхий тавагтай
идээ бэлтгэнэ.Тавагта идээ засахад 3,5,7 гэсэн тэгш бус тоогоор давхарлах ба
төрийн ёслолд 9 өрдөг ба цагаан сарын идээнд 5 давхар санзайгаар идээ
засдаг.Битүүлэгт шашины утга агуулгатай нэгэн зүйл буй нь бусад ястнуудтай адил
юм.Энэ нь хүнд сайг сайхныг авчирдаг.Янжинлхам сахиус битүүний шөнө ирэхэд
зориулан урьж буй гэж хийдэг засал юм.Цэвэр газраас тохой хэрийн урттай хоёр
харгана юмуу бургас авчирч үүдний гадна хатавчны талын дээд бүсэнд нэг нэгээр
нь хавчуулна.Мөн бортгонд мөс хөлдөөж голд нь хонхойлж зул хийгээд тэнд тавьж
байгаад шөнө асаадаг.Эл бүх заслыг гэрийн эзэн гардан хийдэг аж.Мөэ битүүний
орой гэрийнхээ урд зүгт үүдийг голлоод шинийн нэгэнд “дээр мөргөхөд” бэлтгэн
индэр засдаг.Ховд гол хэсгээр нутагладаг нь харгана, бургас бллж”индэр” засдаг
бол шил талынхан чулуугаар индэр засдаг байна.”Дээр мөргөх”өөр харгана бургас
боох тохиолдолд босоо хшний өндрийг харгалзан бооно.Битүүний орой хонины хүн
хонио туун ирж хотлуулж, гэртээ орж цайгаа уусны дараа бууз. Баншаа чанаж ,
хуушуур хайрч бурхан тахилдаа хонины толгой
хүзүү, идээ, цагаан арх тавьж нохой цагын үед битүүлэг эхэлдэг.Хонины
битүү толгой бурхандаа тавьдагаас “битүүн” гээд битүүний хоолыг” битүүртлээ иднэ”
гэлцэн хоол ундаар элбэг дэлбэг өнгөрүүлдэг уламжлалтай.Бусад ястанг бодвол
битүүний өдөр хоол солилцохгүй. Харин битүүнд бэлэг гүйлгэнэ.”Бэлэг гүйлгээнд “
торго дурдан зэрэг гарын бэлэг орно.Нэгэн хотонд эцгийнхтэйгээ байгаа бол эцгийндээ
орон нэгдэн бтүүрцгээдэг.Ийнхүү битүүлээд шинийн нэгэнд үүр хаяархаар босоцгоож
гоёлын хувцасаа өмсөж цайгаа чанаж, цайлгаан, бүх айл өрхийн эрчүүд, таваг
иднн, хоёр өндөр хавирга, уураг сүүл бяцхан хонго мах(шагайт),цайны “зулаг дээж” “цалам” уях өнгийн бүс бараа,
цууямбуу, хадаг самбай авч “дээр мөргөх” газарт очно.”Дээр мөргөхөд зориулан
харгана, бургас боосон бол орой дээр нь ширмэн тогоо тавиад “хоосон тогоо
түлдэггүй” хэмээн элс хийж дээр нь түлээ өрж “баян гал түлнэ” хэмээн тэрхүү
шатаж буй баян гал дээр өөрсдийн авч очсон махаа тавьж, цайны зулаг дээжээ
дусаагаад мөргөнө. Энэ нь “дээд 33 хурмаст тэнгэр, дорд найман аймаг лусын
хаадууд” өргөж буй ёсон болно.Уг галаа ахлах хүн асааж дөрвөн зүгт нь арц
унгатгадаг.Ингээд дээр мөргөхөөр цугларсан бүх хүмүүс “дээрээ” торохдоо дөрвөн
талд саатан шатаж буй баян гал өөдөө харж хормойгоо дэвсэж хажуудаа малгайгаа
тавиад гурван удаа нийт 12 удаа мөргөнө.
Орон дэлхий аварч өршөө
Аварч өршөө (ордоо монгол орон)
Аав ээжийн заяа сахиус
Аварч өршөө гэж ахлагч болон уг хэллэгийг мэдэх хүн бүр
хэлж мөргөнө. Үгийг нь мэдэхгүй хүмүүс дагалдан мөргөдөг.”Цалам”-ыг авч очсон
нарийхан модны үзүүрт уяад галынхаа хойд талд хатгадаг.Үүнийг нь оньсны цалам
орлуулж буй утгатай гэлтэй.Тийнхүү галынхаа дөрвөн талд мөргөж дуусаад
“дээр-ийнхээ урд талд гарн урагшаа
харцгаан хормойгоо дэлгэнэ.Үүний дараа бүгдээрээ нар гурван удаа тойрч, тойрох
үедээ ахлагч, цайнаасаа сацал сацна.энэхүү сацал өргөөд хэлэх хэллэг нь ерөөл
нь олон хувилбартай тухай ахлагчийн тогтоож хэлж ирснээр янз бүр байдаг.Гэрийн
эзэн болсон эрчүүдийг дээр мөргөхөөр явсан үед эхнэр нь “аав, ээжийн гар
бурханд” мөргөдөг.Ийнхүү мөргөхдөө тулганы дөрвөн тотгоны шалан дээр самбай,
цагаан, хөх, давуу тохоод ил гал түлж, зүүн урд талд хормойгоо дэвсэж сөхөрч
суугаад гурван удаа мөргөж галдаа арц, боорцог, өөх тос өргөдөг.Эдгээр мөргөл
нь өндөрлөөд бүгд гэр гэртээ орцгоон бурхан шүтээндээ зул өргөж ахмад
настангаас эхлэн улмаар насны эрэмбээр бүгдээрээ өөр хоорондоо золгож амар
мэндээ мэдэн шинэлнэ.Уламжлал заншил ёсоор эхнэр, нөхөр хоёр “завсартай” хэмээн
хоорондоо золгодоггүй.Цагаан сараар золголт хийхдээ дан хадгаар золгож
хоорондоо солилцдог байсан ба цагаан давуутай золгох ч байсан .Золголт дуусаад
шинэ сарын цайллага эхэлж таваг тэвшээ тавьж амтлан зуурсан арвай гурилаа хийж
идэцгээнэ.Хүүхдүүдээ тэвшинд “бөөн гурил” тавьж, томчуудад тавагт хийж дайлаад
архи, айргаас сөгнөн ууцгааж цэнгэдэг байжээ. Ингэж гэр гэртээ золгож цайлаад
домботой цай, тавагтай идээ, зул бэлэг боогоод ахлагчийндаа очиж эхнэрт нь өгч
зул идээгээ хойморт ширээнд дээр тавьж байгаад золголт хийцгээж дуусаад зулаа
өргөж домботой цайгаа ёслолын идээ ундаанд нийлүүлж цайлдаг:Тэгж нийлүүлж хоол
идэх тохиолдолд гол төлөв махтай хар шөлөнд банш чанах ба мөн гжрил зуурч
хэрчиж иднэ.Шинийн нэгний цайллаганд ирсэн бүх хүнд ахлагчын эхнэр хариу баридаг
ёстой.Шинийн нэгэн, хоёрон, гурванд авгайчууд гадагшаа гарахгүй гэх элдэв цээр
хориогүй, хот дотроо айлчилна.Ачлагч, ахмад хүн хол нутаглаж байвал эрчүүд
болцоот золгуут хийхээр мордоно.Шинийн нэгэнд айл бүр гэртээ ардын уламжлалт
тоглоом болох дөрвөн бэрх “хийморь орхио” “цоохор орхио” “шагай таана” “ 5
хошуу мал хийнэ” “шагай атгана” “морь уралдуулна” “шагай харвана”.Ялангуяа
томчуул “шагалцана” “төвдөнө” гэж шагайгаар тоголдог байв.Мянгадын цагаан сарын
баяр цэнгээнд эрийн гурван наадам болдоггүй байжээ.Сар шинэ гараад эрчүүд
хамгийн сайхан жороо моридоо барьж унаад айл саахалт, ах дүүсээрээ золгуут
хийдэг бай ерөнхийдөө цагаан сарын цэнгээн хоёр хоног нийтийг хамран үргэлжлэх
боловч зудгуй, тавлаг сайхан шинэ сар болж байвал эрчүүд хаваржин ч
наадна.Айлын эхнэрүүд дуртай цагтаа аав, ээж ах дүүтэйгээ золгуут хийхээр
мордох ажээ.Цагаанаар эмэгтэйчүүд айлд очихдоо “Хүүхэн хүний хувь” хэмээн нэг
өвчүү нэг цагаан мах, чихэр боовтой ганзгалдаг.Эрчүүд мах хадагтай очиж
золгодог.Нутаг нугын ахлагч нар бэргэд, охидуудад болон айл сахаалтын эхнэр
хүнд өвчүү өгөх ба ойр орчныхоо айлд боорцог “санз” ганзаглан очдог ёстой
ажээ.Энэ мэтчилэн шинийн арван таван хүртэл боов боорцог ганцаглан ах дүүдээ айлчлан
золгодог байв.Айлд орж ирсэн хүүхдэд хүн бүр “хүүхдийн хувь” чихэр боов
огно.Хүүхдүүд ч шинийн гурван хүртэл бие биендээ айлчлан шагалцаж хонодог
байжээ.Сар шинийн айлчлалд зориулан айл бүр ирэх хүмүүст бэлэг зэхдэг
ёстой.Учир нь мянгад ардын ёсонд ирсэн хүмүүст заавал гарын бэлэг барихаас биш
айлд очихдоо бэлэг баридагүй ёстой.Бэлгийн тэргүүнд хадаг, удаах нь самбай, мөн
аман давуу их өгдөг байжээ.Өрхийн тэргүүлэгч нарт хадам эцэг,ах, хадам
ах,хүргэн хөөрөгний даалин голлон бэлэгт барина.Зарим айл их олон даалин оёоод
тэвхийтлэнэ хураачихсан түүнэсээ гийчинд бэлэг болгож байсан гэдэг.Авгай нарт
янцуй дурдан алд, хагас алд өгөх жишээтэй.Хүүхдүүдэд айлын эзэгтэй мөн гарын
бэлэг өгдөг.Эмэгтэй хүүхдэд “сэнж (өнгө өнгийн) утас, залууст ямбуу шиг сэмхий даавуугаар “алчуур” бэлэг
баридаг байжээ.Эцэст нь мянгад хөгшчүүд нэг он гархад хүн нэгээр нас нэмэгдэж,
нас нэмэгдэснээр хүний нас, идэж уух, эдлэх зүүх, эл бүгд хасагдаж буй хэмээн
тэрхүү харалхыг цээрлэж “ цагаан сар, нэг нас нэмэгджээ” гэж сайнаар тайлан
нэрлэж заншсан билээ.
No comments:
Post a Comment